“Бие-үгүй” балет тун удахгүй...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-09 13:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Неоклассик, контемпорари урсгалаар илэрхийлэх “Бие-үгүй” балет энэ сарын 15-нд “Сorporate convention centre-т 17.00 цагт тоглоно.

Nomadic Ballet Production шинэ улирлын нээлтийн тоглолтоо “Бие-үгүй” нэртэй балетаар эхлүүлж байгаа аж. Тус продакшны уран бүтээлчид мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, бүжгийн хослолоор илэрхийлэхийг зорьжээ.

Тоглолтын балетмейстерээр Э.Долгормаа, туслах балетмейстерээр Э.Эрдэнэжаргал нар ажилласан байна. Гол дүрд СТА Б.Баасансүрэн, А.Өлзий-Орших, Б.Саруул, Г.Батчимэг, М.Нямтайван, Х.Гантулга, Э.Уянга, Б.Марал, Ө.Мөнхжин нар тоглох юм.

Залуусын хайр дурлал хосуудын харилцаанд тулгарах асуудал, нийгмийн эмзэг сэдэв болоод буй гэр бүл салалт, ээдрээт зөрчлийн тухай бүжгийн хэлээр учирлах юм. Бие үгүй хоцорсон бүсгүйн ариун сүнс хэнд ч үл анзаарагдан гунигтайхан тэнүүчлэн, хайр дурлалаа эрэн хайсаар гэрэлт хорвоод хоргодон үлдэх ажээ.

Холбоотой мэдээ