Д.Трампын баг хэд хэдэн муж улсад зарга мэдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-09 12:21:04

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг ялсан хэмээн мэдээлээд байгаа боловч Дональд Трамп зарим гол муж улсын сонгуулийн дүнтэй холбоотой зарга мэдүүлэхээр төлөвлөсөн хэвээр байна.


Түүний өмгөөлөгч Руди Жулиани “Fox News” сувагт, “хамгийн багадаа 3-4, цаашлаад 10 муж улсад сонгууль будлиантай болсон гэдгийг нотлох баттай баримт бий тул Д.Трамп ялагдсанаа хүлээн зөвшөөрөх нь буруу юм” гэж мэдээлжээ.


Д.Трампын кампанит ажлын багийн зүгээс эдгээр мэдэгдлээ батлах ямар нэгэн нотолгоог хараахан дэлгээгүй байгаа боловч даваа гарагт хэд хэдэн муж улсад зарга мэдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ