Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-08 02:22:23

НЬЮ-ЙОРК. /The Guardian/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден ялалт байгуулсан нь тодорхой болж байна хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.


“Ж.Байден яагаад өөрийгөө ялагч болсон мэт дүр үзүүлэх гэж яарч, түүний холбоотнууд болох олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрт нь туслахыг оролдож байгааг нь бид бүгд мэднэ. Тэд үнэн илчлэгдээсэй гэж хүсээгүй юм. Бодит байдал дээр сонгууль мөд дуусах болоогүй байгаа билээ. Ж.Байден зарим нэг муж улс, дахин тооллого явуулж буй маргаантай муж улсууд эсвэл бидний үндэслэлтэй, хууль ёсны дагуу эцсийн ялагчийг тодорхойлох шүүхийн үйл явцыг эхлүүлсэн муж улсуудад албан ёсоор ялагч болсон нь батлагдаагүй” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.


Даваа гаргаас сонгуулийн штаб нь сонгуулийн тухай хуулиудыг бүрэн хэрэгжүүлэх, хууль ёсны ялагчийг Цагаан ордонд байлгахын тулд шүүхэд байр сууриа хамгаална гэдгийг Д.Трамп онцлов. 

Холбоотой мэдээ