“Twitter” сүүлийн гурван өдөрт Д.Трампын 12 жиргээг нуужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-07 09:14:25

ВАШИНГТОН. /VERGE/. АНУ-д бүх нийтийн сонгууль болсноос хойших сүүлийн гурван өдрийн хугацаанд “Twitter” нийгмийн сүлжээ Ерөнхийлөгч Дональд Трампын 12 жиргээг нуужээ. 


Эдгээр жиргээг сонгууль явуулж буй болон сонгуулийн дүн гаргаж буй байгууллагуудын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй маргаан дагуулсан утга агуулж байна гэсэн үндэслэлээр нуусан байна. 


Тухайлбал, “Хууль ёсны саналуудыг тоолбол би сонгуульд төвөггүйхэн ялна. Ажиглагчдыг ямар нэгэн арга зам, хэлбэрээр ажлаа явуулахыг нь зөвшөөрөөгүй тул энэ үеэр шуудангаар явуулсан санал хураалтыг хууль бус гэж үзэх ёстой” хэмээн тэрбээр хамгийн сүүлийн жиргээндээ дурдсан байна.  

Холбоотой мэдээ