Жоржиа муж улсад Ж.Байден илүүрхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-06 20:03:12

НЬЮ-ЙОРК. /CNN/. Жоржиа муж улсад саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден тус муж улсад саналын тоогоор илүүрхэж байна.


“CNN” телевизийн мэдээлснээр, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан 2 449 580 санал авсан бол одоогийн ерөнхийлөгч 2 448 484 санал авчээ. Тийнхүү Ж.Байден тус мужид 1096 саналаар илүүрхэж байна. 11 дүгээр сарын 5-нд Д.Трамп 5 мянган саналаар илүү байсан хэдий ч удалгүй энэ зөрүү багасаж эхэлжээ.


Жоржиа муж улсад Ж.Байден ялалт байгуулбал ерөнхийлөгч болоход шаардлагатай сонгогчдын коллегийн гишүүний 270 саналыг авч чадна гэж “Fox News” телевиз таамаглаж байна. Ж.Байден одоогийн байдлаар сонгогчдын коллегийн 264 гишүүний саналыг авсан бол Трамп 214 дэмжлэгийг аваад байгаа аж. 

Холбоотой мэдээ