Их Британийн Гадаад хэргийн сайд өөрийгөө тусгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-06 08:34:40

ЛОНДОН. /Politico/. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “COVID-19” халдвар авсан хүний ойрын хавьтал болсны улмаас өөрийгөө тусгаарлахаар болжээ. Тэрбээр Засгийн газар болон Үндэсний эрүүл мэндийн газрын дүрэм журмын дагуу 14 хоног тусгаарлагдах шаардлагатай юм. 


“Д.Рааб коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний ойрын хавьтал болсноо пүрэв гарагт мэдсэн даруйдаа өөрийгөө тусгаарласан” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тэрбээр алсаас ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ажээ.


Англид коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд халдвар авсан өвчтөнүүдийн ойрын хавьтлуудад 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавьж байгаа бөгөөд зөрчсөн тохиолдолд 10 мянга хүртэл фунт.стерлингийн торгууль ногдуулах юм.


Д.Рааб нь Ерөнхий сайд Борис Жонсоныг энэ оны эхээр “COVID-19” халдварын улмаас эмчлүүлж байх үеэр түүний үүргийг түр орлон гүйцэтгэж байсан билээ. 

Холбоотой мэдээ