Нийтийн тээврийн автобусанд ягаан суудал байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-05 16:50:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Аавуудын түмэн хүсэл ТББ, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхболд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран нийтийн тээврийн автобусанд ягаан суудал байрлууллаа.

“Ягаан суудал”-д бага сартай жирэмсэн эмэгтэйчүүд суух бөгөөд олон нийт бие давхар эмэгтэйчүүдээ хүндлэхийг уриалж энэхүү аяныг эхлүүлжээ.

Аймгийн хэмжээнд 40 гаруй нийтийн тээвэр иргэдэд үйлчилдэг. Энэ удаа 24 нийтийн тээвэрт ягаан суудал байрлуулсан байна. 

Холбоотой мэдээ