"Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй" сэдэвт сургалт боллоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-05 15:10:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байна.

Үүнтэй холбогдуулан АЗДТГ-аас НҮБ, Удирдлагын академитай хамтран "Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй" сэдэвт 2 өдрийн сургалтыг Чингис хотод зохион байгуулж өнөөдөр дууслаа.

Сургалтад аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 22 агентлагийн удирдлага, алба хаагчид хамрагдав. Тэд, байгууллагын зорилго, зорилт, алсын харааг хэрхэн зөв тодорхойлох, түүндээ хүрэх стратеги төлөвлөгөөг хэрхэн зөв оновчтой төлөвлөх вэ зэрэг мэдлэгийг олж авч байгаагаараа онцлогтой байв.

Тиймээс энэхүү сургалтын үр дүнд Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа суурь судалгаан дээр тулгуурлаж, үндэслэлтэй, бодит амьдралд хэрэгжихүйц, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангасан, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэхүйц мөрийн хөтөлбөрийг боловсруулахаар зорьж байна.

 

Холбоотой мэдээ