Аймгийн ИТХ-ын даргаар Д.Даваадоржийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-04 20:26:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2020.11.04/ болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Хөхморьт сумаас сонгогдсон Д.Даваадоржийг ИТХ-ын даргаар сонголоо.


Анхдугаар хурлын хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Амарзаяа танилцуулж, хуралдаанд оролцогчдын саналаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрлөө.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр: 


1. Шагдарсүрэнгийн ДАГВА 

2. Дагвадоржийн ХУЯГБААТАР 

3. Лхачингийн ЛХАГВАЦЭРЭН 

4. Жигжидсүрэнгийн ГАНБАТ 

5. Шархүүгийн НАСАН 

6. Логисүрэнгийн ОТГОНЧИМЭГ 

7. Ламжавын ГАНТӨМӨР 

8. Бирноовын СЭРГЭЛЭН 

9. Цэдэнбалжирын НЯМДОРЖ 

10. Батчулууны АЛТАНХУЯГ 

11. Дорлигийн ОТГОНБАЯР 

12. Мягмаржавын АЛТАНГЭРЭЛ

13. Донийн СЭЛЭНГЭ 

14. Доржсүрэнгийн АЛТАНЗАГАС

15. Намсрайн ЗОЛЖАРГАЛ 

16. Гомбосүрэнгийн ЛХАГВАЖАРГАЛ 

17. Доржсүрэнгийн ОТГОНБААТАР

18. Далхжавын ЭРДЭНЭЖАРГАЛ 

19. Базарын БАТ-ЭРДЭНЭ 

20. Гомбоолойн НЯМГЭРЭЛ 

21. Очирбатын БААТАРЧУЛУУН 

22. Цагаандолгорын БАЙГАЛЬМАА 

23. Мятавын БАТ-ЭРДЭНЭ 

24. Батзаяагийн БААТАРЦОГТ 

25. Даваагийн ЧИНЗОРИГ 

26. Түмэнжаргалын ЭРХЭМБАЯР 

27. Балтсүхийн ЦЭДЭВСҮРЭН 

28. Чардагийн ЖАРГАЛСАЙХАН 

29. Мэндсайханы НАСАНБАТ 

30. Рэнцэндоржийн ЭРДЭНЭБААТАР 

31. Жаргалсайханы МЯНГАНБАЯР 

32. Арнаагийн АЛТАНХУЯГ

33. Доноогийн ДАВААДОРЖ 

34. Данийловын НАРАНБАДРАХ

35. Лувсандоржийн НАСАНБУЯН 

36. Эрдэнэхүүгийн ОТГОНБААТАР 

37. Санжсүрэнгийн ДАШПИЛЖЭЭ 

38. Давгын БУЯНХИШИГ

39. Чулуунхүүгийн ЭРДЭНЭ-ОЧИР 

40. Соднойн СҮХБААТАР 

41. Ганхүүгийн БОЛДБААТАР нар сонгогдлоо.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 35 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна. Насны бүтцээр авч үзвэл 25-30 настай 1, 31-45 настай 22, 46-55 настай 16, 56-аас дээш настай 2 төлөөлөгч байна. Харин аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа 4, хоёр дахь удаагаа сонгогдож байгаа 13, анх удаа сонгогдсон 24 төлөөлөгч байна. 


Хурлын төгсгөлд Говь-Алтай аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс О.Амгаланбаатарыг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтов.


Холбоотой мэдээ