Монгол гэрт зориулан герман чанарын тулгат зуух үйлдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-11-02 14:16:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын 400 жилийн түүхтэй, Олсберг компанитай хамтран дулаан хуримтлуулж халаах тулгат зуухыг монгол гэрт зориулан “Монватт” компани үйлдвэрлэж байна. 


Дулаан хуримтлуулагч уг зуух нь гал түлдэг уламжлалт зуухнаас өөр, герман технологиор хийсэн дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Шөнийн хямдралтай тарифтай цахилгаан эрчим хүчийг ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш гэр болон амины орон сууцыг халуун дулаан байлгаж, тав тухыг хангана. 


Тулгат зуухыг гэртээ авч хэрэглэснээр:
-    Нүүрс, түлээ хэрэглэхгүй, үнс тоостой хутгалдахгүй, утаа тортог гарахгүй тул та найдвартай дулаанаар хангагдана. 
-    Өдөр оройн аль ч цагт гэртээ ирэхэд орон гэр тань өдөржин галласан мэт дулаан байх болно. 
-    Огцом халж, хурдан хөрөхгүй, 24 цаг жигд дулаанаа барина.
-    Шөнийн цагт дулаан хуримтлуулдаг тул бусад цагт цахилгаан тасарсан ч танай гэр дулаанаа алдахгүй хэвийн дулаан байна.
-    Байгаль орчинд халгаагүй технологи хэрэглэснээр үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө том хувь нэмэр оруулна.
-    Хүүхэд, хөгшид гээд ар гэртээ санаа зовох зүйл үгүй болно.
-    Гал алдах аюулгүй.
-    Хамгийн гол нь нүүрс түлшинд зарцуулдаг дундаж зардлаар та ийм тав тухтай амьдралыг гэртээ авчрах бололцоотой.


Энэхүү зуух нь гал түлэхэд гардаг хүндрэлүүдийг шийдэж, ажлыг хөнгөвчлөхөөс гадна зардал хэмнэх юм. Дөрвөн киловаттын хүчин чадалтай тулгат зуухыг хоногт ердөө 8-10 цаг цэнэглэдэг бөгөөд цахилгаан эрчим хүч оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хямдралтай, мөн эрчим хүчний ачаалал бага байдаг тул энэ үед зуухаа цэнэглэх боломжтой аж.   


Холбоотой мэдээ