Т.Эрдоган: Европын мусульманчууд ялгаварлан гадуурхалтад өртөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-02 11:57:17

АНКАРА. /Anadolu/. Европын орнуудад амьдардаг мусульманчууд шат шатандаа ялгаварлан гадуурхалтад өртөж, эрх, эрх чөлөөгөө хасуулж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. "Геноцид: Сребреницагаас авсан сургамж" цахим дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. 


“Хүн төрөлхтний ирээдүй, янз бүрийн шашин шүтлэг, соёл зэрэгцэн оршиж буй байдалд аюул заналхийлж буй үйлдлүүдийг зогсоох цаг нь болсон. Исламд дайсагнагнасан байдлыг эсэргүүцсэн тэмцэл явуулах шаардлагатай” хэмээн Т.Эрдоган онцлон тэмдэглэв.  


“Европын зүрхэн газар Сребреницад 25 жилийн өмнө болсон хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан явдал  /геноцид/ нь хүн төрөлхтний түүхэнд хар толбо болж үлдсэн юм. 25 жил өнгөрсөн ч Боснийн сербүүдийн хүйс тэмтрэн устгасан 8372 хүний өвдөлт өдгөө ч бидний сэтгэл зүрхийг шархлуулсан хэвээр юм” хэмээн тэрбээр ярьжээ. Түүнчлэн Т.Эрдоган геноцидод өртөж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ