ОХУ-д гарган авсан коронавирусний хоёр дахь вакциныг үйлдвэрлэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-28 10:05:52

МОСКВА. /RT/. «Вектор» төвд гарган авсан “COVID-19” коронавируст халдварт өвчний «ЭпиВакКорона» вакциныг үйлдвэрлэж эхэлсэн тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын /Роспотребнадзор/ дарга Анна Попова мэдээлжээ.


Тэрбээр вакцины үйлдвэрлэл «Вектор» төвд эхэлснийг “Эрүүл нийгэм” форумын үеэр мэдэгдсэн байна.


ОХУ-ын вирус судлал, биотехнологийн "Вектор" төвд гарган авсан коронавирусний хоёр дахь вакциныг бүртгэж авсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 14-нд мэдэгдсэн билээ.


Роспотребнадзорын тэргүүний мэдээлснээр, бүртгэлийн дараах эхний цуврал вакцин аравдугаар сарын сүүлчээр гарна.


 


Холбоотой мэдээ