Коронавирусээр халдварласан тохиолдол нэгээр нэмэгдэж 340 боллоо

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-10-27 12:10:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, улсын хэмжээний вирус судлалын лабораторид өчигдөр хийсэн шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрчээ.

 

Ингэснээр манай улсад “COVID-19”-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол 340-д хүрлээ. Монгол Улсад уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ оны 3 дугаар сараас хойш 312 хүн нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 28 хүн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.


Холбоотой мэдээ