Аброгенчүүдийн уран зургийн үзэсгэлэнд монгол хүүхдийн 50 гаруй бүтээл тавигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-10-27 10:23:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Австралийн соёлын сар” болж буйтай холбоотойгоор Австралийн уугуул иргэд болох аброгенчүүдийн уран зургийн үзэсгэлэн Хүүхдийн номын санд байдаг Австралийн номын санд энэ сарын 19-25-нд дэлгэгдсэн юм.


Үзэсгэлэнд СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш, уран зураач Г.Амгаланбаатарын зохион байгуулсан сургалтад хамрагдсан 8-12 насны сурагчдын 50 орчим бүтээл тавигджээ. Энэ төрлийн зураг нь байгалиа тахин шүтэх, хайрлан хамгаалах философийг тусгадгаараа онцлог. Мөн чимэглэлийн урлагтай төсөөтэй юм байна.


Австралийн уугуул иргэдийг аброгенчүүд гэдэг бөгөөд 60 мянган жилийн түүхээ уран зургаар илэрхийлж, дүрсэлж байсан нь өдгөө хөгжиж иржээ.  Гол онцлог нь уран зургийн багаж хэрэгсэ хөгжөөгүй байх үед уугуул иргэд өөрийн гараар байгальд байдаг эд материалыг ашиглаж зурсан байна. Мөн Австрали улсыг дүрслэх шаргал, бор шаргал, хар өнгийг ихэвчлэн ашигладаг ба сансраас харж буй мэт дүрсэлдэг буюу цэгэн дүрслэлийг ашиглаж зурдгаараа онцлогтой аж. 

 


Холбоотой мэдээ