Хятадын эдийн засаг арван жилийн дотор АНУ-ыг гүйцэх боломжтой гэж таамаглажээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-26 13:22:26

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ тавдугаар бүгд хурал өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг дуустал Бээжин хотноо болно.

            БНХАУ-ын хувьд хөгжлийн төлөвлөгөөгөө таван жилийн хугацаагаар боловсруулдаг ба тус хурлаар ирэх таван жилийн буюу “14-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулах санал авч, хэлэлцэх юм.

            “Энэ удаагийн төлөвлөгөөнд Хятад улс ирэх арван жилийн дотор эдийн засгаараа АНУ-ыг гүйцэх талаар тусгаж магадгүй” хэмээн” Блүүмберг агентлаг таамаглаж байгаа юм байна.

            Тодруулбал, тус агентлагийн таамаглаж буйгаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-нд шинжлэх ухаан, инновац, эдийн засгийн бие даасан байдал, байгаль орчныг хамгаалах асуудал гол сэдвүүд байх гэнэ. Мөн дээрх төлөвлөгөөнөөс гадна “2035 он хүртэлх урт хугацааны зорилт” дэвшүүлэх саналыг авч, хэлэлцэнэ.

            Тус агентлагийн үзэж буйгаар коронавирусний цар тахлын хүндрэлийг богино хугацаанд даван туулж буй Хятадын эдийн засаг ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтөө хадгалж чадвал ирэх 10 жилийн дотор АНУ-ын эдийн засгийг гүйцэх боломжтой гэжээ.

Холбоотой мэдээ