ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 04-нд болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-21 20:18:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 04-ний өдөр Алтай хотод болно.


Анхдугаар хуралдааны товыг тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Түүнчлэн анхдугаар хуралдаанаар аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулсан дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх эсэхийг хэлэлцэх аж. 

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Алтай хотод хуралдуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд үүрэг болголоо.


Холбоотой мэдээ