Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-21 20:57:23

Төв /МОНЦАМЭ. Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын 2020 оны аварга шалгаруулах Тээврийн цагдаагийн албаны нэрэмжит хөл бөмбөгийн урьдчилсан тэмцээнийг Төв аймагт зохион байгууллаа.

Тус тэмцээнд Баянхонгор, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрт Төв аймаг дахь цагдаагийн газар, дэд байрыг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар эзэлжээ. Харин “Шилдлэг довтлогч"-оор Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Цэвээндорж тус тус шалгарав.

Холбоотой мэдээ