Сөүлээс 256 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-10-21 13:21:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр 19:56 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Новотел, Альфа зочид буудал, Энхсаран, Ивээлэн амралтын газарт тусгаарлажээ.


УОК-ын шийдвэрээр энэ сард 11 удаагийн тусгай нислэг үйлдэж, гадаадаас 2,700 гаруй иргэнээ татан авахаар болсон. Тус нислэгт багтсан эдгээр иргэн энэ сард хийхээр төлөвлөсөн ес дэх удаагийн нислэгээр иржээ.

Энэ сарын 23-нд Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар, 28-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус хийх хуваарьтай байна.

Холбоотой мэдээ