Гадны аймгийн 42 мянган толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-20 15:44:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Мандах, Эрдэнэ, Сайхандулаан суманд гадны аймгийн 42 мянган толгой мал оторлож байна.

Тодруулбал, Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Хэнтий аймгаас оторчид ирж намаржиж байгаа аж. Сайхандулаан Сумын ИТХ-аас гадны аймаг сумын малын отроор өвөлжиж хаваржуулахгүй байх шийдвэр гарсан.

Гэтэл Өмнөговь, Дундговь аймгаас нийт 2000 гаруй мал манай нутагт намаржиж байна. Манай сум 200 гаруй мянган толгой малтай. Өнгөрсөн зун бороо хур бага орсон учир нийт нутгаар бэлчээрийн хомсдол бий болох аюул нүүүрлээд байна гэж Сайхандулаан сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал мэдээлэв.

Холбоотой мэдээ