Аймгийн ИТХ-ын сонгуульд 19 бие даагч нэр дэвшин өрсөлджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-10-20 15:52:54

Увс /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарч дуусаад байна. Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ыг АН, 17-г МАН авсан бол харин үлдсэн 5 суудлыг бие даагчид авсан байна. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд 19 бие даагч нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд эдгээрийн ихэнх нь МАН-ын гишүүд байжээ. Шинээр бүрэлдэж байгаа аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 4 нь эмэгтэй аж.

Увс аймгийн 19 сумын ИТХ-ын 403 суудлын 181 суудлыг МАН, 216 суудлыг АН, 5 суудлыг бие даагчид авчээ. Өөрөөр хэлбэл Өмнөговь сумын ИТХ-ын 21 суудлын 5-ыг нь бие даагч авсан байна. Увс аймгийн 19 сумын ИТХ-ын 403 суудлын 312-ыг нь эрчүүд авсан бол 91-ийг нь эмэгтэйчүүд авсан байна.

Бөхмөрөн, Баруунтуруун, Завхан, Малчин, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Тариалан, Тэс суманд АН харин үлдсэн 9 суманд МАН ялалт байгуулжээ.

Холбоотой мэдээ