Баян-Овоо сумын сургуулийг шинэ автомашинаар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-21 13:24:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр алслагдсан сумын сургуулийн хүүхэд, багш нар унаатай боллоо.

Тус сум жил бүр “Оюу толгой”компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 50 мянган ам.долларын санхүүжилтийг авдаг. 2020 оны санхүүжилтээрээ сургууль болон ЗДТГ-т тус бүр нэг УАЗ-Фургон маркийн автомашин худалдан авчээ. Баян-Овоо сум нь аймгийнхаа төвөөс 165 км, Улаанбаатар хотоос 669 км алсдагдсан сум юм. Сургууль шинэ автомашинтай болсноор 31 багш ажилчид, 235 сурагчдыг хөгжүүлэх сургалт, олимпиад уралдаан тэмцээнд оролцуулах, бусад сургуулиудын багш, сурагчдын туршлага судлах зэрэг аяллыг аюулгүй, тав тухтай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн сумын ЗДТГ автомашинтай болсноор тэдний хэрэгжүүлж буй “Шуудан үйлчилгээ” төслийн хүрээнд Аймгийн төвийн чиглэлд тогтмол шуудан (хүн тээврийн үйлчилгээ) явдаг болох юм. Үүний дүнд сумын иргэдийг аюулгүй, найдвартай нийтийн тээврийн үйлчилгээгээр хангаж иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх цаашлаад албан байгууллага, хувь хүний хугацаатай бичиг баримт яаралтай ачаа зэрэг тээвэр харилцаатай холбоотой олон асуудлыг шийдвэрлээд байна.

Холбоотой мэдээ