Архангай аймгийн нийт нутгаар 0.0-6.0 мм цас оржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-20 12:01:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгаар энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө цаг агаарын байдал ямар байсан тухай тоймыг өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Өнгөрсөн шөнө үүлэрхэг байсан ба нийт нутгаар 0.0-6.0 мм цас оржээ. Цасны зузаан нь Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Цэцэрлэг сумын нутгаар 6-9 см, Тариат, Жаргалант, Хайрхан, Өлзийт сумын нутгаар 2-5 см, бусад сумын нутгаар 0-1 см цасан бүрхэц тогтсон байна. Нийт нутгаар салхи секундэд 4-16 метр байсан ба өчигдөр /10.19/ өдөр Тариат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хангай, Цахир сумын нутгаар 11-14 метр хүрч ширүүсч, өнгөрсөн шөнө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хашаат сумын нутгаар 11-16 метр хүрч цасан шуурга шуурлаа. Агаарын температур өдөртөө 4-14 градус дулаан, шөнөдөө 6-16 градус хүйтэн байлаа.

Холбоотой мэдээ