Бишкект коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд анх удаа бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДБИШКЕК. /24.kg/. Киргизийн нийслэл Бишкек хотод коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд анх удаа бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл ахуй, тархвар судлалын тандалт судалгааны төвийн ерөнхий эмч Кубан Кундашев мэдэгдэв.
“COVID-19”-өөр дахин халдварласан нийт яг хэчнээн
тохиолдол байгаа талаар нарийн тодорхой мэдээлэл байхгүй. Гэсэн ч Бишкек хотод
дахин халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэн нь баттай мэдээлэл юм. Миний
мэдэхээр ийм нийт 7 тохиолдол бүртгэгдээд байна" гэж тэрбээр хэлжээ.
Бишкек
хотын эрүүл мэндийн газрын мэдээлснээр, аравдугаар сараас хойш тус хотод
коронавирусний халдварын 780 тохиолдол бүртгэгдсэн байна.