Дорноговь аймагт 18-25 насны 2468 сонгогч санал өгчээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-10-19 13:36:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Хэдхэн хоногийн өмнө болсон аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Дорноговь аймгийн 43857 сонгогчийн 24192 буюу  55.13 хувь нь саналаа өгсөн.

Харин  насны ангиллаар авч үзвэл 18-25 насны 2468, 26-40 насны 8867, 41-55 насны 7613, 56-аас дээш насны 5244 сонгогч санал өгсөн байна.

Дэлгэрэх сум 83,40 хувь  буй хамгийн өндөр ирцтэй байсан бол хамгийн бага нь Замын-Үүд сум 43,95 хувьтай байв. Харин сумын ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр 278 мандатын төлөө 503 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 199, АН 73, Бие даагч дөрвөн суудал авчээ.

Тиймээс орон нутгийн сонгуульд өөрсдийн төлөөллөө сонгох үйл явцад  залуусын идэвх санаачилга сул байгааг албаныхан тодотгосон юм.

Холбоотой мэдээ