Анхдугаар хуралдаан ирэх долоо хоногт хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-19 13:55:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдаж хоёр асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байхаар товлож, хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг Ажлын албанд үүрэг болголоо.

Мөн эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медалиар шагнуулахаар хэлэлцэж, нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Холбоотой мэдээ