Нотариатын байгууллагын 95 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс тогтоосон эрхэм хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Монгол Улсын Нотариатын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсад тэртээ 1922 онд “Гадаад, дотоод элдэв пүүс хоршоо, хүн иргэний
харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”-ийг
баталж, нотариатын эрх зүйн суурь хөрсийг тавьж байсан гэхээр манай улсад нотариатын үйлчилгээ нь бараг 100 жил
хөгжсөн харилцаа юм. Бүтэц, зохион байгуулалтын хувьд, 1925 оны 10 дугаар сарын
16-ны өдөр Шүүх яамны харьяанд “Ерөнхий хэлтсийн гэрээ зэргийг гэрчлэх, батлах,
хэргийг эрхлэх салаа” нэртэйгээр анх байгуулсан түүхтэй.
Өнгөрсөн 95 жилийн түүхэндээ нотариатын үйл ажиллагаа улс орны төр, эрх зүйн
тогтолцоо, иргэний эрх зүй, хувийн эрх зүйн хууль тогтоомжтой нягт уялдаатай
байж, мэргэжлийн чиг үүргээ алдалгүй, өндөр ач холбогдлоо хадгалан мөрдөж ирсэн
хэмээн Монголын Нотариатчдын танхимаас онцолж байна.