Баянцогт сумын ЕБС шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-16 11:32:24

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургууль шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо.

Тодруулбал тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох тухай хүсэлтээ БШУЯ-нд уламжилсны дагуу “Дэлхийн Зөн” ОУБ, “Мобиком корпораци”, сумын “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн 93 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ ариун цэврийн байгууламжийг барьж байгуулан ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд 250 гаруй суралцагч суралцдаг бөгөөд 35 багш ажиллагсад ажиллаж байна.

                                                                                                     

Холбоотой мэдээ