Хамгийн өндөр ирцтэй Баянцогт сум 28,1 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-15 12:51:39

Төв /МОНЦАМЭ/. Аймагнийслэл, сумдүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа Төв аймгийн хэмжээнд хэвийн үргэлжилж байна.

Орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт орон даяар эхэлсэн санал хураалт 11.00 цагийн байдлаар 17,8 хувьтай байна. Тус аймгийн хэмжээнд 61251 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 10911 сонгогч саналаа өгөөд байгаа аж. 

Үүнээс хамгийн өндөр ирцтэй Баянцогт сум 28,7 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй Баянжаргалан сум 10,7 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч. Жавзанпагма мэдээллээ.

 

Холбоотой мэдээ