Согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-14 19:01:33

Өмнөговь /МОНЦАМЭ/  Энэ сарын 16-ны өдрийг дуустал архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна.

Монгол Улсын засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.6-ын "ж" дэх заалт, Архи согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн тус тус үндэслэн орон нутгийн сонгууль дуустал Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Мөн энэ сарын 15-нд олон нийтийг хамарсан арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээг зогсоогоод байна. Энэхүү захирамжид хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Мишигдорж, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга нарт үүрэг болгожээ.  

Холбоотой мэдээ