Хоёр иргэн уурхайн тогтоол усанд живж нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянжаргалан суманд энэ сарын 12-ны өдөр жоншны уурхайн карьер руу приус-20 загварын автомашин унасан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тодруулбал тус сумын Жаргалант багийн нутагт байрлах "Цагаан толгойн" жоншны уурхайн карьер руу приус-20 загварын автомашин унасан хэрэг гарсан бөгөөд зорчиж явсан П /47 настай, эрэгтэй/ амьд, иргэн З /47 настай, эрэгтэй/, иргэн С /44 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болж амь насаа алдан хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Иймд иргэн та
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх;
- Баталгаатай зам гүүрээр зорчих;
- Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.