"Миний мэдэх Онцгой байдал" сэдэвт гар зургийн уралдаан зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-14 19:11:55

Төв /МОНЦАМЭ/. "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан Төв аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаанзагалмайн хороо, Дэлхийн Зөн ОУБ-ын ТӨВ ОНХ-тэй хамтран "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд "Гамшгийн эрсдэлийн удирдлага" уриан тэмдэглэн өнгөрүүлж байна.


Тус өдөрлөгөөр иргэдэд, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлан, иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэл олгон байгууллагын үйл ажиллагаа, багаж зэвсэглэмж, машин техникийг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудын дунд "Миний мэдэх Онцгой байдал" сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа.

Ташрамд жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр" болгон тэмдэглэн ирсээр 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ