“Ахмадын хөгжлийн төв”-ийг шинээр нээлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-13 08:27:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв /Герентологи/ байгуулна гэж тусгасан. Энэхүү ажлын хүрээнд энэ онд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ахмадын хөгжлийн төвийг шинээр байгуулж нээлтээ хийсэн юм. Тус төв нь өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа эхлүүлж, ахмад настнуудад танилцуулж сурталчлах өдөрлөгийг явуулж эхэллээ.

Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү төвийг орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт нээснээрээ онцлогтой.

Ахмадын хөгжлийн төв эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, бүжгийн танхим зэргээс бүрдсэн 4 давхар барилга бөгөөд ахмадууд чөлөөт цагаа үр бүтээлтэй тохилог орчинд өнгөрүүлэх боломжтой болж байгаадаа баяртай байлаа.

 

Холбоотой мэдээ