Цэвэрлэх байгууламж, цэвэр усны өргөх станцын хашаанд 1750 ширхэг мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-12 15:51:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Зарлигийн дагуу энэ сарын 10-ны өдөр тохиосон намрын мод тарих үйл ажиллагаанд Өлгий хотын 80 орчим албан байгуулага оролцов. Байгууллагууд аймгийн төвийн цэвэр усны өргөх станц болон төв цэвэрлэх байгууламжийн хашаанд 1750 ширхэг мод суулгасан байна.

Аймгийн хэмжээнд өрнөсөн уг үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 2000 мянган ширхэг мод тарьсан гэж Сум дундын ойн ангиас мэдээллээ. 

Холбоотой мэдээ