Орос хэлний бүсийн олимпиадад Г.Нарантуяа шалгарч тэтгэлгээр сурах эрх авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ОХУ-ын ЭСЯ, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Орос хэл-соёлын баяр, орос хэлний бүсийн олимпиад”-ыг энэ жил Хөвсгөл аймагт 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тус олимпиадад Тариат сумын сургуулийн Э.Нарантунгалаг багштай сурагч Г.Нарантуяа шалгарч, ОХУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх, багш Ш.Батсүх Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар шагнуулжээ. Энэхүү олимпиадад оролцоход аймгийн Засаг даргын зүгээс жил бүр дэмжлэг үзүүлдэг ба орос хэлний багш нар болоод ОХУ-д мэргэжил эзэмшиж байгаа сурагчид талархлаа илэрхийлж байлаа.
2019 онд энэхүү үйл ажиллагааг Архангай
аймагт зохион байгуулж байсан ба энэ нь ОХУ, аймаг орон нутгийн хамтын
ажиллагааг шинэ шатанд гарган, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, хүүхэд
багачуудад оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтыг хийсэн юм.