Хог хаягдлыг дахин боловсруулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-12 13:16:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр Баянхонгор аймагт хуванцар, шил шаазан зэргээр хог хаягдлыг төрөлжүүлэн авч ангилж, Улаанбаатар хот руу тээвэрлэдэг ААН-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Тус ААН-ийн хувьд цаашдаа хог хаягдлыг дахин боловсруулдаг, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүнийг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж эхэлсэн бөгөөд тодорхой газрыг ашиглалтын гэрээтэйгээр олгож, бүтээгдэхүүн нийлүүлдэг хувь хүмүүсийг дэмжиж урамшуулах зэрэг ажлыг эхлүүлжээ.
Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Б.Батбаяр, аймгийн хог хаягдлын менежментийг зөв хэрэгжүүлж, дахин боловсруулахад анхаарч, төр тодорхой хэмжээний дэмжлэг зохион байгуулалтыг хийж өгөх цаг нь болсон гэдгийг онцлоод, аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс эхний ажлуудыг тодорхой байдлаар дэмжээд явж байгаагаа хэлсэн юм.
Ийнхүү албаныхан хог хаягдал нийлүүлдэг иргэдийн санал хүсэлтийг сонсон, хотоо хоггүй байхад гар бие оролцож буйд талархал илэрхийлээд “Эко Баянхонгор” гэсэн таних тэмдэг бүхий ажлын хувцсыг гардуулж амжилт хүслээ.
Холбоотой мэдээ