Сэлэнгэ аймгийн 300 иргэнийг төрийн дээд одон медалиар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-10 21:59:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа энэ сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, гардуулан өглөө. Нийт 300-гаад иргэн төрийн хишгээ хүртсэн байна. Тодруулбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 14, Алтан гадас одонгоор 115, Хөдөлмөрийн хүндэт медалиар 73, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн хүндэт медалиар хоёр, Атарчдын алдар медалиар найман хүн тус тус шагнууллаа.

 

Холбоотой мэдээ