Батлан хамгаалахын чадавхийг нь шүүмжлэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-09 13:26:39

МОСКВА. /Kommersant/. Арменийн Засгийн газар дайны байдал зарлах тухай захирамжиндаа өөрчлөлт оруулжээ. Уулын Карабахт мөргөлдөөн эхэлсэнтэй холбоотойгоор тус улсад 9 дүгээр сарын 27-нд дайны байдал зарласан юм.


Дайны байдлын тухай шийдвэрт дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:

  • Дайны байдлын хууль ёсны дэглэмийг сахиж буй төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын үйлдлүүдийг шүүмжилсэн, няцаасан, эргэлзээ төрүүлсэн, ямар нэг байдлаар үнэ цэнийг нь алдуулсан мэдэгдэл нийтлэхийг хориглоно.
  • Арменийн батлан хамгаалахын чадавхи, аюулгүй байдлыг алдагдуулахад чиглэсэн ухуулга хийхийг хориглоно.
  • Шинэ дүрэм журмын хэрэгжилтийг Арменийн цагдаа нар хянана гэжээ. 
Холбоотой мэдээ