Зөөврийн сэрэмжлүүлгийн хөргөгч аяллаа үргэлжлүүлсээр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-09 09:05:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Аюулгүй байдлаа хангая" зөөврийн сэрэмжлүүлгийн хөргөгч аяллаа үргэлжлүүлсээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 6-р сургууль дээр хүрэлцэн иржээ.

Тус зөөврийн сэрэмжлүүлгийн хөргөгч Сүхбаатар сумын ЕБ-ын 6-р сургуулийн 166 сурагчдад сургалт зохион байгуулсан байна. Тус хөргөгч сурагчдад гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвээр мэдлэг, мэдээлэл өгсөн аж. Мөн энэхүү хөргөгч дотор гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх 8 төрлийн сэрэмжлүүлэг материалыг байрлуулжээ. Эндээс сурагч, багш, ажилчид авч унших боломжтой юм. Сургалтын үеэр гэмтэж бэртсэн хүнд үзүүлэх анхны тусламжийг заасан байна. Тухайлбал хүн нэг бүрийн үүргэвчинд байдаг гарын доорх материал, сонины цаас, нийлэг уут ашиглан сойлт хийх аргачлалыг заажээ. Мөн болзошгүй аюул, ослын үед гарын доорх материал ашиглан хэн ч, хаана ч хэрэглэж болох нэг удаагийн аяга хийх аргыг зааж өгчээ.

 

Холбоотой мэдээ