Шүүх 296 маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-07 14:26:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 518 өргөдөл хүлээн авсан байна.

Үүнээс 80 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 85 өргөдлийг өргөдөл гаргагчид буцааж, 329 өргөдлийг шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн нийт өргөдлийг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 19.7 хувиар буурсан байна.

Шийдвэрлэсэн 329 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 296 өргөдөл байна. Үүний 274 нь иргэний, 21 нь гэр бүлийн маргаан аж. Харин талууд эвлэрэхээс татгалзсан буюу маргаан шийдвэрлэлт амжилтгүй болсон 33 өргөдөл байгаа.

Талуудын эвлэрсэн 296 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан ажээ. 

Холбоотой мэдээ