Сүхбаатарын тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:31:44

2016 оны УАШ хөнгө атлетикийн тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулагдлжээ. Тэмцээнд 21 аймаг, 8 дүүргийн 300 гаруй тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдсөн  байна. Цаг агаарын нөхцөл тааруу цастай, салхи ихтэй байсан ч тэмцээн өндөр зохион байгуулалттай болж өнгөрчээ.

Энэхүү тэмцээнд Сүхбаатар аймгаас 2 багштай өвсөрийн10  тамирчин амжилттай оролцоод ирлээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын Бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч  Л. Тэмүүжин уртын харайлтын төрөлд 5м 76 см харайж, “Улсын аварга”-ыг анх удаа аймагтаа авчирлаа. 

Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газраас аймаг орон нутгийнхаа баг тамирчдыг дэмжих , биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор олон төрлийн тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж байгаа. Аймгийн аварг ашалгаруулах тэцээнд амжилт гаргасан тамирчид улсад очин өрсөлдөж удаа дараа амжилт гарган, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасаар  байна.

Т. Одончимэг

 

 

 

Холбоотой мэдээ