Монголын тухай үзэсгэлэнг Измирт нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-10-05 10:19:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн Измир хотноо "Азийн аялал" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэн бүхэлдээ Туркийн гэрэл зурагчин Жемаль Гүлас, Сечил Икиз нарын Монголд хийсэн аяллын зургуудаас бүрджээ. Үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчний амьдралын хэв маягийг тод харуулсан байна.


Жемаль Гүлас нь АНУ, Голланд, Шинэ Зеланд, ОХУ зэрэг дэлхийн олон орноор аялж, 1988 оноос хойш гэрэл зургийн олон арван үзэсгэлэн гаргаж, "Land of the clouds" хэмээх баримтат киноны зураг авалтын арын хэсэгт өрнөсөн түүхийн талаар 10 үзэгдэлт нэвтрүүлгийг бэлтгэн Туркийн CNN сувгаар гаргаж байжээ.


Тэрээр 1998 онд хойд туйлд аялсан аж. "Азийн аялал" үзэсгэлэн энэ оны  12 дугаар сарын 31-нийг дуустал дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэн гаргахад Измир хотын захирагчийн алба дэмжлэг үзүүлж, Турк Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ хамтран ажиллажээ. 


Холбоотой мэдээ