Энхийг сахиулахад онцгой байдлын 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-03 10:55:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны 10 дахь ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа  Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өчигдөр боллоо.

Онцгой байдлын байгууллагаас энэ удаагийн ээлжинд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Алба хаагчдыг үдэх ёслолд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож, бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Ташрамд дурдахад, Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 280 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ