Аймаг, сумын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-01 12:49:40


Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд "Нэр дэвшигчийн үнэмлэх" гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Тус аймгийн 35 тойрог 41 мандатад дөрвөн нам, нэг бие даагч нийт 95 нэр дэвшигч байгаа бол аймгийн хэмжээнд 27 сумын 1285 нэр дэвшиж  нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.  

Энэ удаагийн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуульд 1224 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй. Харин 27 сум болон 98 хэсгийн нийт 901 төрийн албан хаагч байгаа бөгөөд мэдээлэл технологийн 123 даамал ажиллаж байгаа хэмээн аймгийн сонгуулийн хорооны дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма онцоллоо. 

Ташрамд, Төв аймаг нийт 66700 сонгогчтой аж. 

Холбоотой мэдээ