"Монгол савхи", "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-30 18:47:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 30-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 39.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 322.575 хувьцаа арилжлаа. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Монгол савхи" (UYN+6.67%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+2.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-14.77%) болон "Ариг гал" ХК (EER-3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаас 99 мянган төгрөгөөр арилжив. "TOP 20" индекс 0.54 хувиар өсөж, 17531.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,598,039,411,183.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ