Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-30 08:20:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 09.30 цагаас эхлэн орон даяар гардуулна. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэх боломж бүрдэж буй юм.


Орон нутгийн ИТХ-ын мандатын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 353 байна. Улсын хэмжээнд 8 169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн энэ сарын 25-нд мэдээлж байв. Тодруулбал, Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14 388, дүүргийн 291 суудалд 6 нам, эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх аж.


Холбоотой мэдээ