Владимир Лисин Оросын хамгийн баян хүн болжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-29 14:51:39

МОСКВА. /RIA Novosti/. “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг "Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр" группийн гол хувьцаа эзэмшигч, захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин тэргүүлжээ.


"Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр"-ийн хувьцаа тогтвортой өсөж, Лисиний хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байгаа нь зах зээлийн байдалд нөлөө үзүүлж байгааг “Forbes” сэтгүүлд тэмдэглэсэн байна. Түүний хөрөнгө одоо 22.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа аж.


Жагсаалтын өмнөх тэргүүлэгч "Норникель" уул уурхай, металлургийн компанийн тэргүүн Владимир Потанин 22.3 тэрбум хөрөнгөөрөө хоёрдугаарт бичигдэж байна. Гуравдугаарт, 21 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, Дагестаны сенатч Сулейман Керимовын гэр бүл оржээ.

Холбоотой мэдээ