Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол 11 дүгээр сард болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-29 13:16:43

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагааг 11 дүгээр сарын дундуур явуулахаар төлөвлөжээ.


"Риккоши но рэй" хэмээн нэрлэдэг энэхүү ёслолыг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст явуулахаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулсан юм.


“Хойшлогдсон ёслолын ажиллагааг явуулах өдрийг хараахан эцэслэн товлоогүй байна. Бид коронавирусний тархалттай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг харгалзана” гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгджээ.


Өдгөө 54 настай Акишино нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр одоо хаан ширээнд суух анхны хүн болж байгаа бол угсаа залгамжлах хоёр дахь нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.


Холбоотой мэдээ