Д.Трамп эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөх үүрэг амлалт өгөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-24 11:29:59

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдоогүй тохиолдолд эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөх үүрэг амлалт өгөхөөс татгалзсан байна.


Цагаан ордонд лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трампаас эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөх эсэх талаар асуухад, “Бид бүгд юу болохыг харах хэрэгтэй” гэж хариулжээ.


Мөн тэрбээр шуудангаар санал хураалт явуулахад эргэлзэж байгаа тул сонгуулийн дүн Дээд шүүхэд эцэслэгдэж болзошгүй хэмээн нэмж хэлсэн байна.


Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед сонгогчдын аюулгүй байдлыг харгалзан шуудангаар санал хураалт явуулахыг дэмжиж буй муж улсуудын тоо нэмэгдсээр байгаа юм.

Холбоотой мэдээ