“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины гуравдугаар үе
шатны туршилтаа лхагва гаргаас эхлүүлжээ. Энэхүү туршилтад Америкийн болон олон
улсын 60 мянга орчим насанд хүрсэн сайн дурынхныг хамруулах ажээ.
“Johnson & Johnson” компанийн шинжлэх ухааны асуудал хариуцсан дарга, доктор Пол Стоффелсийн утсаар сэтгүүлчдэд мэдээлснээр, туршилтын эхний оролцогчдыг лхагва гаргаас вакцинжуулж эхэлжээ. Уг вакциныг “Johnson & Johnson”-ы охин компани болох “Janssen” гарган авсан байна.
“Johnson
& Johnson” нь АНУ-д
коронавирусний вакцины өргөн хүрээг хамарсан эмнэлзүйн туршилтыг явуулж буй дөрөв
дэх компани болсон бөгөөд өмнө нь “Moderna”, “Pfizer/BioNTech”, “AstraZeneca” компани тус тус туршилтаа эхлүүлсэн юм.
Шинэ коронавирусний бусад вакцины хувьд хоёр тунг
хийх шаардлагатай бол “Johnson & Johnson”-ы
вакцин нь нэг тунт гэдгээрээ онцлог юм. “Бид нэг тунт вакциныг маш үр дүнтэй гэж
үзэж байгаа” гэж П.Стоффелс мэдээлжээ.
АНУ, Бельгид явуулсан нэг, хоёрдугаар үе шатны
туршилтаар “Johnson & Johnson”-ы вакцин дархлаа үүсгэсэн
бөгөөд өргөн хүрээг хамарсан туршилт явуулахад аюулгүй болох нь батлагджээ. Гуравдугаар
буюу сүүлийн үе шатны туршилтыг Аргентин, Бразил, Чили, Колумби, Мексик, Перу,
Өмнөд Африк, АНУ-д явуулах ажээ.