“Минжит булган” сортын нэг ширхэг алим 190-200 гр жинтэй

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-23 18:09:11

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум жимс жимсгэнэ тариалалтаар орон нутагтаа тэргүүлдэг. Одоогийн байдлаар ургац хураалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд алимны модны суулгац захиалга 20 гаруй хувьтай байна гэж тариаланчид мэдээллээ. 

Одоогийн байдлаар Булган сумын хэмжээнд 300 гаруй айл өрх, 10 орчим аж ахуйн нэгж жимсний тариалалт хийж байна. Булган суманд өдгөө том алимны дөрвөөс таван сорт тариалж буй. Энэхүү сорт дундаас Монгол орны хөрсөнд дасан зохицож чадсан нутгийн брэнд болох “Минжит булган” сортыг тариаланчид тарьж байна. Уг сортын давуу тал нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг. 

“Минжит булган” сортын нэг ширхэг алим 190-200 гр жинтэй. Нэг модноос 50-60 кг жимс гардаг гэж салбарынхан онцоллоо. 

Орон нутгийн тариаланч Х.Балжинням, Б.Төмөрбаатар тэргүүтэй иргэд хоёр га газарт 200 гаруй модтой. Нэг модноос 50 кг алим, нийт 10 тн алим хураан авдаг. Жилд дунджаар 80 сая төгрөгийн орлого олдог аж. 


Холбоотой мэдээ